ЕРӨНХИЙ САЙД ИЛ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРЧИХОЖ, БУУЖ ӨГЧ БАЙГААД НЬ ХАРАМСАЖ БАЙНА

Их л сонин юм болж байна. Энд ярьж байгаа зүйл Мөсөн уулын орой л ярьж байна. Энэ хүн хэцүү юман дунд орчихож. Би харин нэг зүйлд нь харамсаж байна. Яагаад бууж өгч байгаа юм бэ Хүрэлсүх ээ. Би өөрийг чинь хоёр зүйл дээр дэмждэг. Шударга ёс тогтоох ажил, газрын баялгийг цөөн хүн аваад баяжиж таргалаад гадагш гаргаад оффшордож байгааг эсэргүүцдэг гэдгийг дэмждэг. Та нар юун тэр нялх биетэй эх, жагсаал, ерөнхийлөгч цаана нь өөр зүйл байгаа. Монголын тусгаар тогтнол улсад аюултай зүйл болж байна. Оюутолгой, Эрдэнэт оффшорын их мөнгө байгаа байх. Миеэгомбын Энхболдыг Ерөнхий сайдад тавьж байсан ч Ерөнхийлөгч рүү явж байсан. Би өөрийг чинь тэрэн шиг ерөнхийлөгч рүү явна гэж бодохгүй байна. Тэгэхээр өөр шалтаг шалтгаан байна. Ер нь Монгол газрын баялгийн их мөнгөнөөс болж л дуусч байгаа юм. Энэ Монголын төлөө явж байгаа тэр хүмүүсийг л ингэж явуулдаг.