МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ОГЦОРЧ БАЙГАА АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛЛОО

Монголын парламентын түүхэнд МУ-ын Ерөнхий сайд өөрийнхөө саналаар огцорч байгаа анхны тохиолдол гарч байна. Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг баталснаар Ерөнхий сайдыг огцорсонд тооцох Үндсэн хуулийн заалттай. Гэвч УИХ-ын чуулганы хуралдааны дэгт уг асуудлыг хэлэлцэх тусгайлсан хуулийн зохицуулалт байхгүй тул орлуулах хуулиар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ нь парламентын түүхэнд хариуцлагын шинэ жишиг тогтож байгааг гишүүд онцолж байсан юм. Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах саналыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж нийт гишүүдийн 76.5 хувийн саналаар дэмжсэн. Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж нийт гишүүдийн олонхийн саналаар улсын Ерөнхий сайдыг огцруулж засгийн газар танхимаараа буулаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ