Английн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээжээ

Үйл явдал

Английн Премьер лигийн 34-р тойргийн “Манчестер Юнайтед” болон “Ливерпуль” багийн тоглолт “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болсон үймээнээс шалтгаалан хойшлогдсон байна.

Английн хөлбөмбөгийн багуудын тоглолт “Манчестер Юнайтед” багийн эзэмшигчдийн эсрэг хөгжөөн дэмжигчдийн зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаанаас шалтаалан хойшлогджээ. 2005 оноос хойш “Манчестер Юнайтед” клубыг эзэмшиж байгаа Америкийн Глейзерын гэр бүлийнхэнийг хөгжөөн дэмжигчид эсэргүүцэн, цэнгэлдэхийн гадна үймээн самуун дэгдээжээ. Тэдний тэвчээрийг багийг эзэмшигчид “Манчестер Юнайтед”-ыг Европын шилдэг багуудыг нэгтгэдэг Суперлигийн цомын төлөөх төсөлд нэгтгэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн үймжээ.

Хөгжөөн дэмжигчид “Манчестер Юнайтед”-ын эздийг багаа өөр чиглэлд хүчийг нь үзэж, ашиг хонжоо олохыг чармайж байгаад буруутган, хөлбөмбөг бол хөгжөөн дэмжигчдэд зориулсан спорт, багийн дэмжлэггүй хаана ч амжилт олохгүй гэдгийг үймээн самуун, эсэргүүцлийн ажиллагааны үеэр ойлгуулахыг чармайжээ. Суперлигийн цомын төлөөх тэмцээнээс Английн 6 клуб гарсны дараагаар энэхүү төсөл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилтгүй төсөл болж, ихээхэн дуулиан шуугиан дэгдээсэн юм.