Гадаадаас ирж буй бүрэн тунгаа авсан, халдвар аваад эдгэсэн иргэдийг тусгаарлахгүй байхаар төлөвлөжээ

Нийгэм
Агаарын хил нээгдэхээр нислэгийн компаниуд хэвийн ажиллана. Энэ сард 16 удаагийн нислэг хийгдэх хувиар гарсан. Үүнд БНСУ, Япон улсууд руу түлхүү нислэг хийхээр байна. Харин цар тахлын нөхцөл байдал хүндрээд байгаа Энэтхэг улс руу халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлан нислэг хийх боломжтойг албаныхан хэлж байна.
ИНЕГ-аас гадаад улсаас эх орондоо ирэх иргэдэд тавигдах шалгуур журмыг боловсруулан холбогдох газруудад хүргүүлсэн байна. Ингэхдээ халдвар аваад эдгэрсэн болон, вакцины хоёр тунгаа авсан иргэдийг тусгаарлахгүй нэвтрүүлэхээр тусгажээ.  Гадны улсаас ирсэн иргэдэд тавигдах шалгуурыг эцэслэн гаргаагүй байгаа ч вакцины бүрэн тунгаа авсан иргэд болоод өвдөөд эдгэрсэн гэдгээ нотлох бичиг баримттай хүмүүсийг тусгаарлахгүй байхаар эхний ээлжид төлөвлөөд байна. Агаарын хилээ нээхэд ИНЕГ болоод нислэгийн компаниуд бүрэн бэлтгэлээ хангасан гэдгийг хэллээ.