Иракийн нийслэл Багдад хотноо ар араасаа хоёр удаа халдлага дэлбэрэлт боллоо. Багдад хотын Баб-эль-Шарки дүүргийн Аль Таяаран талбайд байрлах захын дэргэд хоорондоо хэсэг хугацааны зайтай хоёр удаа дэлбэрэлт болжээ.

Иракийн армийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр халдлагыг амиа золиослогч хоёр этгээд үйлдсэн байна. Тэд аюулгүйн албаныханд хөөгдөж байхдаа хүн олноор цуглардаг газрыг сонгон тэсрэх бөмбөг ажиллагаанд оруулжээ. Одоогоор Багдад хотноо болсон халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл өөртөө хүлээгээгүй байгаа ч Иракийн эрх баригчид халдлагад Исламын улс бүлэглэлийг буруутгаж байна. Халдлагын улмаас 28 хүн амиа алдаж, 73 хүн шархаджээ. Иракийн эрх баригчид дээрх халдлагыг он гарснаас хойш, сүүлийн сарын хугацаанд болсон хамгийн балмад халдлага болсон гэжээ.