МУ-ын 32 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгаланг томилохоор ярьж байгаа бол Шадар сайд, УОК-ын даргаар 31 дэх Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ахлах зөвлөх Ж.Энхбаяр нар томилогдохоор ярьж байгааг эх сурвалж хэллээ.
Харин Шадар сайд, УОК ын дарга Я. Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдохоор ярьж байна. Үндсэн хуулийн шинэчлэлээр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх юм.