Япон улс олон улсын цөмийн зэвсгийг хориглох гэрээнд нэгдэхээс татгалзжээ. Баасан гарагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн олон улсын цөмийн зэвсгийг хориглох гэрээнд Япон улс нэгдэхгүй байх шийдвэр гаргажээ.

Энэ талаар Японы ерөнхий сайд Ёшихиде Суга мэдэгдсэн юм. Японы засгийн газрын тэргүүн олон улсын гэрээнд нэгдэхгүй байх шийдвэрийнхээ талаар улсынхаа парламентад хэлсэн үгэндээ: -Олон улсын цөмийн гэрээнд нэгдэх төлөвлөгөө бидэнд байгаагүй. Цөмийн зэвсгийг хорогдуулах асуудалд өнөөдрийг хүртэл тодорхой ахиц дэвшил гараагүй, цаашдаа ахиц дэвшил гаргахын төлөө улс орнууд хичээх нь зүйтэй. Тиймээс одоогоор цаг нь ирээгүй гэж бид үзэж байна гэжээ. Олон улсын цөмийн зэвсгийг хориглох гэрээнд өнөөдрийн байдлаар дэлхийн 50-иад улс орон нэгдэж, гэрээг соёрхон батлаад байгаа юм.

Олон улсын гэрээ 2021 оны 1-р сарын 22-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Тэгвэл энэ гэрээнд Орос, Америк, Их Британи, Франц, Япон зэрэг цөмийн зэвсэгтэй улс орнууд нэгдэхээс татгалзжээ.