Африк тив цар тахлын халдварын хоёр дахь давалгаатай тэмцэж хүчрэхгүй байна. Энэ талаар ДЭМБ-ын Африк тивийг хариуцсан мэргэжилтэн Матшидисо Моэти мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр өнөөдөр Африк тивд коронавирусний цар тахлын 3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 82 мянган хүн нас бараад байна. COVID-19 коронавирусний улмаас нас барсан хүний тоо Африк тивийн нийт хүн амтай харьцуулбал нас баралт 2,5%-тай байна. Тэгвэл энэ үзүүлэлт дэлхий дахины хэмжээнд 2,2% байгаа юм.

Түүнчлэн Африк тивд коронавирусний шинэ давалгаа эрчтэй дэгдсэнээс халдварын тоо эрс нэмэгдэж, хоёр дахь давалгаатай холбоотой нөхцөл байдал хүнд байна гэж албаны хүн мэдээлсэн байна. Африкийн ихэнх улс орнууд ядуу буурай, эдийн засгийн чадваргүй учраас цар тахлын эсрэг вакцин худалдан авах боломж хомс, хүртээмж бага байна.

Африк тивээс Баруун Сахар, Судан, Египт, Либери, Мали зэрэг оронд цар тахлын нас баралт өндөр байгаа юм.