2019 онд Годива брендийн шоколадны кафе анх нээгдсэн. Хамгийн тансаг, дээд зэрэглэлийн, өндөр үнэтэй шоколанды бренд Годива нь цар тахлын улмаас гуравдугаар сараас өмнө 120 гаруй салбараа хааж, заримыг нь зарах шийдвэр гаргажээ.

Зарим салбарыг нь худалдаалж байгааг ч бас мэдээлжээ. Коронавируст халдварын эдийн засгийн уналтын улмаас тансаг шоколадны бренд ийм шийдвэр гаргахад хүрчээ. Гэхдээ Европ, Дундад тэнгисийн орнууд болон Хятадын зах зээлд үйл ажиллагаагаа хэвийг явуулахаар болсон байна. Тэдний зүгээс дэлхийн хэмжээнд 2000 орчим кафе нээхээр төлөвлөж байсны 400 нь АНУ-д байрлахаар байсан. Харамсалтай нь энэ шийдвэр хойшлох эсвэл цуцлагдах болж магадгүй байгаа юм.