Наркологийн төвд батлагдсан тохиолдлын тухайд эмнэлэгт хэвтэхдээ халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Ингээд эмнэлгээс гарч хөдөө явахаар шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн байна.
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий 17 хүн, тэдгээрийн гэр бүлийн 21 хүнийг, мөн Наркологийн төвийн эмч, ажилтан 40, 22-ноос хойш эмнэлгээс гарсан хоёр хүнийг нийт 70 хүнийг ажиглалт хяналтад аваад байна. Мөн тус эмнэлэгт хязгаарлалт тогтоолоо. СБД-ийн тухайд нэг, тавдугаар хороонд халдвар бүртгэгдсэнтэй холбоотой өргөтгөсөн шинжилгээ хийж эхэлсэн. Тус шинжилгээний явцад хоёр иргэнээс халдвар илэрчээ. Өнөөдрийн байдлаар дотоодын халдварын 1162 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод кластер голомтод 836 тохиолдол. Гаднаас зөөвөрлөгдсөн болон дотоодын нийт 1667 тохиолдол батлагдаад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 25 хүн эдгэрч гэрийн ажиглалтад шилжлээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 418 хүн хэвтэн эмчлүүлж байна. БЗД, БГД, СХД, ХУД, СБД-ийн зарим хороонд халдвар нэмж бүртгэгдсээр байна.