Энэтхэг сурагч коронавирусийг устгаж болох амны хаалт хөгжүүлжээ

Технологи-360
Энэтхэг Улсын Бенгалын Пурба Бардхаман дүүргийн 12 дугаар ангийн сурагч Дигантик Босе гурван давхаргатай амны хаалт бүтээжээ. Зохион бүтээгчийн хэлж байгаагаар энэхүү өвөрмөц маск нь коронавирусийг устгаж чадах гэнэ.
Амны хаалт нь гурван гол давхаргаас бүрдэнэ. Эхнийх нь агаар дахь тоосонцорыг шүүх сөрөг ион үүсгэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Хоёр дахь нь гуравдагч давхарга руу агаар нэвтрүүлнэ. Харин гурав дахь давхарга нь саван, усны хольц агуулсан учраас вирусыг устгаж чадна гэж үзэж байна.



Дигантик Босе:

"Савантай ус нь вирусыг устгадаг гэж бид бүгдээрээ мэддэг. Иймд гурав дахь давхарга руу агаар нэвтрэх үеэр вирус аманд хүрэхээс өмнө устгах химийн шийдэл нь хамгийн чухал юм."
гэж ярилцлагадаа тайлбарлажээ.

Тэрээр энэхүү маскаа коронавирусийн тархалтыг зогсооход хувь нэмэр болж чадна гэж үзэж байна. Халдвар авсан хүн энэхүү маскийг хэрэглэвэл тэдний амьсгалаар гарах агаар гурав дахь давхарга руу нэвтрэхэд тархалтыг шууд зогсоож чадах гэнэ.


Дигантик бүтээлээ туршиж үзүүлэхээр улсыхаа эрүүл мэндийн хэлтэст ханджээ. Түүний зохион бүтээсэн амны хаалтыг Мумбай дахь Зохиомжийн шилдэг бүтээлийн музейд мөн тавих юм байна.

"Энэ амны хаалтаа би эхний хөл хорионы үеэр өөрт байгаа нөөцөө ашиглаж хийсэн."
Тэрээр иймэрхүү зүйлийг их оролдож сонирхдог юм байна. Өмнө нь Сундербаны нутгийн иргэдэд зориулан эргэж харахад бэрхшээлтэй хүмүүст хойно байгаа зүйлээ харах боломжтой нүдний шил зохион бүтээжээ. Энэ нь мөн ойд явж байгаа хүмүүс хойно байх гэнэтийн зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах боломж олгосон хэрэгтэй зүйл болжээ.

Дигантика Босэ Др.Пж Абдул Каламын нэрэмжит шагналыг гурван удаа хүртсэн. Оюутан сурагчдын дунд зохион бүтээх, бүтээлч хүсэл эрмэлзлийг нь хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнд гурав дахиа түрүүлсэн бүтээл нь чихэнд хүрдэггүй илүү эвтэйхэн амны хаалт юм байна.

Эх сурвалж: Cosmopolitan