Италийн Сицили арал дээр байрлах Этна галт уул дахин сэрж оргилж эхэлжээ. Гэхдээ энэ удаад галт уул ямарваа аюул гамшиг учруулахгүй гэж мэргэжилтнүүд тооцож байна.

Этна галт уулын оройгоос халуун хайлмаг цацарч байна. Энэ нь шөнийн цагаар ихэд өвөрмөц дүр төрх бий болгож, иргэд галт уул оргилохыг аюулгүй зайнаас ажиглаж байгаа юм. Этна галт уул нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулын нэг юм. Энэхүү галт уулыг ЮНЕСКО-д дэлхийн өв соёлын жагсаалтад багтаасан байдаг юм.