Улаанбаатар хотоос 10 хоногийн өмнө Завхан аймгийн төв Улиастайд очсон иргэнд коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн байна.

Энэ хүн сүүлийн хоёр өдөр өндөр халуурч, амт болон үнэр мэдрэхээ больжээ. Тийм учраас аймгийн онцгой комисс яаралтай хуралдаж аймгийн төвөөс орж гарах хөдөлгөөнийг зогсоосон байна. Мөн тухайн иргэнийг яаралтай пср шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Халдварын шинж тэмдэг илэрсэн иргэн гэрийн тусгаарлалтад байсан. Харин гэрт нь хамт байсан хүмүүс олон нийтийн газраар явсан байна.