Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр хэлцэл хийж эхнээс нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Файзер компанийн вакцин болон Астразенека компанийн вакцинууд орж ирнэ гэлээ. Хамгийн түрүүнд орж ирэх хоёр төрлийн вакцин нь -70 градуст хадгалах учиртай юм байна. Тиймээс оруулж ирсэн вакциныг ХӨСҮТ-д хадгалахаар бэлтгэл байдлыг хангасан байна.