Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ын вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгахаар ХӨСҮТ дээр ажиллалаа. 
Л.Оюун-Эрдэнэ: "Өнөөдрөөс вакцин татаж авах ажлыг эхлүүлнэ. Үлдсэн хоногуудад вакцины ажлыг зохион байгуулна."

"Дэлхий даяар цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцин. Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахын өмнө Нэг хаалга-Нэг шинжилгээ нь бэлтгэл ажил, суурь нөхцлийг хангаж байгаа үндэсний хэмжээний том ажил гэж иргэн бүр үзэж ухамсартай хүлээн авч байгаад талархаж байна. Өнөөдрөөс татаж авах ажлыг эхлүүлнэ. Үлдэж байгаа 7-10 хоногт зохион байгуулна.''

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 
Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг хийлгэнэ. Хоёрдугаар эмнэлгээс авахуулаад төрийн тусгай гээд олон хүн Ерөнхий сайдын аюулгүй байдлыг хянаж байдаг системтэй юм билээ, үүнийг саяхан би ойлгосон. Тийм учраас Ерөнхий сайд хийлгэнэ гэдэг нь бусад хүнд асуудалгүй, манай эрүүл мэндийн систем мэдээж 100 хувь баталгаа өгч байж хийлгэнэ. 
ШУУД ҮЗЭХ