Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн Яань хотод байгальд эрх дураараа амьдардаг аварга том биетэй хулсны баавгай хүмүүсийн амьдардаг бүс рүү орж иржээ. Аварга хулсны баавгай Яань хотын Шимиан дүүргийн томоохон авто зам дээр гарч ирсэн байна.
Байгаль хамгаалагчид тэр даруй ирж, онгон байгальд эрх дураараа амьдардаг хулсны баавгайн эрүүл мэндийн байдал, хоол хүнсээ хэрхэн олж идэж байгаа зэрэгт ажиглалт хийжээ. Тэдний ярьснаар Шимиан дүүргийн орчимд 32 хулсны баавгай байгальдаа эрх дураар амьдардаг байна.