Токиогийн эмнэлэг эхний ээлжний Файзер-БиоНТек вакциныг хүлээн авч эмч, сувилагч нартаа тарилаа. 3-р сар гэхэд Японы 3.7 сая эмнэлгийн ажилтнууд, үргэлжлүүлэн 36 сая гаруй 65-аас дээш насны иргэдийг хамруулах юм байна.

Японд цар тахлын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр харьцангуй хожуу эхэлсэн нь эрүүл мэндийн холбогдох албаныхан хоёр тунт Файзер-БиоНТек вакцины хэрэглээг өнгөрөгч Ням гарагт албан ёсоор зөвшөөрсөнтэй холбоотой. Япон хүмүүсийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд Файзер компанид нэмэлт туршилт явуулах талаар хүсэлт гаргаж, энэ талаар Японы вакцины сайд Таро Коно Мягмар гарагт мэдээлжээ.

Файзер-БиоНТекийн вакцинаас гадна Япон Улс 157 сая иргэдээ идэвхтэй хамруулахын тулд АстраЗенека, Модернагийн хэдэн сая тун вакцин хүлээн авах гэрээ байгуулсан байна. Японы зүгээс илүү их иргэдээ хамруулах шалтгаан нь мөн ирэх 7 сард хойшлуулаад байсан Токиогийн Зуны Олимп эхлэхтэй холбоотой юм.