Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 12 хоногийн хугацаанд нийт 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн бол өдгөө 8 дахь өдрөө шинжилгээ аваад байна.
Иргэдийн хувьд шинжилгээнд хамрагдах идэвх оролцоо өндөр байгаатай холбогдуулан үлдсэн 4 хоногийн хугацаанд сорьцын лабораторийн хүчин чадалд нийцүүлэн тухайн өдөр, тухайн дүүрэгт  зарласан тоо хэмжээнд багтаан  иргэдээс шинжилгээ авахаар төлөвлөж ажиллах талаар санал гаргасан ЭМ-ийн сайд С.Энхболд  болон албаны хүмүүстэй солилцож, шийдэлд хүрлээ.