Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний багаас Корона вирусийн орон зайн тархалтыг тооцоолж, дүн шинжилгээ хийсэн газрын зургийг (2021.02.18-ны өдрийн 11.00 цагийн байдлаар) тайлбарын хамт орууллаа.
#Тайлбар:
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний орон зайн нягтаршлыг газрын зураг дээр харуулж байна.
Энд орон зайн нягтаршлыг ягаан өнгөөр тэмдэглэсэн байгаа. Ийнхүү тэмдэглэсэн нь 2021.02.10-наас хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээгээр батлагдсан тохиолдол юм.
Ягаан өнгө улам тод гүн ягаан болох тусам батлагдсан тохиолдлын нягтаршил өндөр байгааг илэрхийлж буй юм