Израилийн Тель Авив хотноо болж байгаа “Их дуулга” жудо бөхийн тэмцээний 2 дахь өдөр 2018 оны жудо бөхийн дэлхийн аварга тамирчин Саид Моллаи бүхэлдээ хандаад байжээ. Тэрээр Токиогийн 2019 оны Дэлхийн аваргын тэмцээний дараа Иран улсыг орхих шаардлагатай тулгарч, өнөөдөр Монгол улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа юм.
Тэрээр тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа: -Юуны түрүүнд олон улсын жудо бөхийн холбоонд болон намайг дэмжиж тусалж байгаа хүн бүрт талархал илэрхийлье. Хүн бүр тайван, амгалан амьдралыг хүсдэг. Спорт болон улс төр бол хоорондоо огт адилгүй зүйлс. Би юуны түрүүнд тамирчин хүн, би улс төрөөс ангид хүн. Тиймээс бусад шиг тайван амгалан амьдарч, дуртай зүйлдээ цаг заваа зарцуулж байгаадаа ихэд баяртай байна гэжээ.
Тель Авивын Их дуулгын тэмцээний 81 кг-ийн жинд алтан медалийн Узбекистаны тамирчин Шарофиддин Болтабоев, мөнгөн медалийг Монголын Саид Моллаи, харин хүрэл медалийг Оросын жудоч Аслан Лаппинагов нар хүртжээ.