II/23-наас өргөтгөсөн худалдаа, тоглоомын газар, диско баарнаас бусад газрын үйл ажиллагааг нээнэ

Ирэх Мягмар гарагаас өргөтгөсөн худалдаа, цахим болон хүүхдийн тоглоомын газар, диско баарнаас бусад салбарыг нээхээр боллоо. Өөрөөр бол нийт аж ахуй нэгжийн 95 хувийг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлнэ. Одоогоор Нийслэлийн хэмжээнд Улаан түвшин буюу дөрөвдүгээр түвшин болох халдварын голомт өндөр тархсан өнөөгийн нөхцөлд хөл хорионы дэглэмд байгаа.

Тэгвэл ирэх Мягмар гарагт бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал хөл хорионы зэрэг буурч вакцинжуулалтын ажил эхэлнэ.

Шар түвшин буюу халдварын түвшингээс хамаарч хэсэгчилсэн хөл хорихоос бусад бүх газрын үйл ажиллагаа хэвийн горимд орж байна.

ШУУД ҮЗЭХ