Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.
Бүх нийтийг хамарсан дээрх тандалтын нэгдсэн шинжилгээний ажил дууссанаар сорьц шинжлэх лабораторийн ачаалал буурна. Ингэснээр орон нутаг зорих иргэдийн ПСР-ын шинжилгээний хариуг 8-12 цагт багтаан гарах боломж бүрдэхтэй холбоотойгоор 3 сарын 01-ны өдрөөс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр тооцсон болно.