Сүүлийн 24 цагт 36,903 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд шинээр 55 тохиолдол батлагдлаа.

Үүнээс 24 нь Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд илэрсэн. Тодруулбал, 9 нь анхны шинжилгээгээр батлагдаж 24 нь эдгээр тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.
Нэг хаалга-Нэг шинжилгээний 11 дэх өдрийн байдлаар нийт 102 тохиолдол илэрсний 50 нь анхны тохиолдол байгаа бол 52 нь эдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүс буюу ойрын хавьтлаас илэрчээ. Бусад нь өмнөх голомтот халдваруудаас батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрчээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 1,852 тохиолдол батлагдлаа. Улсын хэмжээнд дотоодын халдварын 2,178 тохиолдол бүртгэгдээд байна. Орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 745 хүн эмчлүүлж байна. Эдгээрт маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн байна. Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдсөн болон дотоодын 2693 тохиолдол батлагдаад байна.

ШУУД ҮЗЭХ