Иргэн, аж ахуй нэгжүүд дор бүрнээ хариуцлагатай байхыг Монгол Улсын Шадар сайд уриаллаа.

Улсын хэмжээнд хөл хорио тогтоож нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулах зорилготой Нэг хаалга-Нэг шинжилгээг 2021 оны 2-р сарын 11-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд нийт 442,303 өрхийг шинжилгээнд хамруулжээ. Үүний 287,037 нь явуулын багаар байсан бол 155,266 нь шинжилгээний суурин цэгээр иргэдийг хамруулсан байна.

Шинжилгээний хүрээнд нийт 102 нуугдмал байсан тохиолдлыг илрүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарласнаар хэдэн зуугаараа нэмэгдэх байсан өвчлөлийн цар хүрээг таслан зогсоож байгаа юм. Өнөөдрөөс нийслэлчүүд энгийн амьдралын хэв маягтаа шилжиж, нийт аж ахуй нэгжүүдийн 95 хувь хэвийн ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотой өнгөрсөн 12 хоногийн хугацаанд гурван томоохон зорилтыг биелүүлж чадсан гэдгийг МУ-ын Шадар сайд хэллээ.

Өнгөрсөн 12 хоногийн хугацаанд хөл хорио тогтоосны үр дүнд:


1. Нуугдмал голомтуудыг илрүүлэх, халдварын тархалтыг хяналтандаа авах,

2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакцинуудыг татан авч вакцинжуулах үйл ажиллагааг эхлүүлэх,

3. Иргэн, аж ахуйн нэгжүүдийг хэвийн ажиллах боломжийг нээх гээд 

үндсэн гурван зорилт биелсэн гэдгийг тэрээр ийнхүү хэллээ. Харин одоо иргэн аж ахуй нэгж бүр халдвар хамгааллын дэглэмээ онцгойлон сахиж дор бүрнээ хариуцлагатай байхыг санууллаа.