Сүүлийн 24 цагт нийт 42,920 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд шинээр 30 тохиолдол батлагдлаа.

Үүнээс 20 нь Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд илэрсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 12 хоногийн хугацаанд нийт 122 тохиолдол илэрч, халдварын голомт 33-аар нэмэгдлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 1,882 боллоо.

Харин сайн мэдээ нь сүүлийн 24 цагт 70 хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжлээ.