Австралийн эрдэмтэд тус улсын хамгийн эртний гэгдэх чулуун дээрх зургийг олж илрүүлжээ.

17,300 жилийн өмнө зурагдсан имжний дүрстэй чулуу нь 2м (6.5 фит) хэмжээтэй. Хадан хоргодох агуйн  таазанд улаан өнгийн хусаар будсан байсныг олсон байна. Үүнийг Австралийн баруун хэсгийн уугуул чулуун дээр зургаар алдартай Кимбэрли мужаас олжээ. Чулуун дээрх зураг хэдэн онд зурагдсаныг нь нүүрстөрөгчтэй шавраар тодорхойлсон байна. Судалгааны үр дүнг мягмар гарагт “Nature Human Behavior” сэтгүүлд нийтлэжээ. Шавраар зурагны хугацааг тодорхойлох техник технологийг анх санаачлагч, судлаач Дамиен Финч нэг уран бүтээлийн дээд болон доод хэсгээс шавар үүрийг олох нь ховор тохиолддог гэж мэдээлжээ.