Хоттой танилцах аялал хийсэн Гүржийн тамирчдыг тус улсаас явахыг шаарджээ

Спорт

Токио-2020 олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Гүржийн хоёр тамирчин хоттой танилцах аялал хийснийх нь дараа Олимпын наадмаас явахыг шаарджээ.

Олимпын бус зорилгоор тамирчдын хотхоноос гарсан нь ковид-19 халдвараас сэргийлэх хамгааллын дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. 

Япон Улсад халдварын тохиолдол буурахгүй, эрчтэй нэмэгдэж байгаа учраас одоогоор онц байдал тогтоосон.

Токио-2020 наадмын хэвлэлийн төлөөлөгч Масанори Такаяа

"Тамирчдын хотхоноос гарч аялах нь хориотой учраас бид мандатыг нь хурааж авсан"

гээд Бямба гарагт тэдгээр тамирчид яг хэн болох зэрэг нарийн мэдээлэл өгөөгүй юм.

Гэхдээ Гүржийн Олимпын Хороо дээрх хоёр нь жүдогийн  тамирчид болохыг хэлсэн. Мөн тэд тэмцээнд оролцоод дууссаны дараа 48 цагийн дотор тус улсаас гарах ёстой гэсэн журмын дагуу нислэгээ хүлээж байсан гэжээ.

Гүржийн албаны хүн AFP News agency-д өгсөн ярилцлагад

"Мөнгөн медальт 27 настай Ваша Маргвелашвили, 29 настай Оаша Шавдатуагвила нар Японд амьдардаг сайн танилуудынхаа нэгтэй уулзах гэж хотхноос гарсан юм. Гарах хаалга дээр хэн ч тэднийг зогсоогоогүй учраас тэд гадуур явж болно гэж бодсон. Хэцүүхэн тэмцээнтэй өдрийн дараа жаахан агаар амьсгалахыг л тэд ердөө хүссэн."

гэжээ. 

Гүрж Улс жүдо төрлөөр Токиогийн олимпоос дөрвөн медаль хүртсэний нөгөө хоёр нь нэг мөнгө, нэг алт юм.

Энэ долоо хоногийн эхээр Японы хэвлэлийнхэн Гүржийн хоёр тамирчдын Токио цамхагт зургаа авахуулж байгааг анх харснаар асуудал үүссэн юм байна.

Эх сурвалж: BBC