Беларусийн тамирчин Кристина Тимановская Варшавт иржээ

Улс төр

Токиогийн Олимпийн наадамд Беларусь улсыг төлөөлөн оролцож байсан хөнгөн атлетикийн тамирчин Кристина Тимановская Австрийн нийслэл Вена хотоос Польшийн нийслэл Варшав хотод ирсэн байна.

Токиогийн Олимпод гүйлтийн тэмцээнд оролцохоор очсон тамирчин Үндэсний Олимпийн хороотойгоо санал зөрөлдөж, улмаар тэмцээн уралдаандаа оролцох боломжгүй болсноос эх орондоо эргэн очихоос татгалзсан юм.

Кристина Тимановская өчигдөр Токиогоос Вена хотыг чиглэн ниссэн юм. Улмаар Вена хотоос Варшавыг зорьжээ. Олимпод оролцохоор Япон орныг зориод, элдэв хавчлага дарамтын улмаас эх орондоо эргэн очих боломжгүй болсон Беларусийн тамирчинд Польш улс хүмүүнлэгийн үүднээс виз олгосон юм. Улмаар Тимановская тэмцээнээ өндөрлөн эх орноо биш харин Польш улсыг зорихоор болж, түүний аюулгүй байдлыг хангах үүднээс маршрутыг нь өөрчлөн Австри улсаар дамжин Польшийг зорьсон байна.