Өнөөдөр ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

Нийгэм

Жил бүрийн 3-р сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулах, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.

Одоогоос 29 жилийн өмнөөс буюу 1993 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг улс орнууд тэмдэглэж, харин манай улс 2005 оноос хойш уг өдрийг тэмдэглэн ирсэн түүхтэй.
Монгол Улс энэ жил "Усны үнэлэмж, үнэ цэнэ" уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Усны дусал бүрийг хэмнэж, хайрлан хамгаалъя!