Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх: “Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, сайн чанарын вакциныг эх орондоо авчирч, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм."

"Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно гэдгийг ард иргэддээ хэлэхийг хүсэж байна” гэсэн юм. Мөн “Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа. Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна” хэмээн тодотголоо. “Үүний зэрэгцээ хууль бусаар алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмент, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тосон бумбын орд, Хармагтайн ордыг төрийн мэдэл, ард түмнийхээ өмчлөлд эргүүлэн авлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа Тавантолгойн төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард түмэндээ хуваариллаа. Байгалийн баялагтаа эзэн байхыг үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ.

Буурал дээдсийн цог хийморь түшиж

Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай

Монгол Улсын төлөө зүтгэе" хэмээн Монгол түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн юм.