4-р сарын эхээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн Спутник-В вакциныг оруулж ирэн, хүн амаа дархлаажуулна

Үйл явдал

Коронавируст халдвар эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед вакцинжуулалтыг эрчимжүүлсэн. Мөн ирэх сард Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн Спутник вакциныг оруулж ирэн тарилгыг яаралтай горимоор эхлүүлэхээр төлөвлөжээ. Вакцинаас гадна халдвартай иргэдийн хурдан хугацаанд эмчлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар нэг хүнд ойролцоогоор дөрөв орчим сая төгрөг зарцуулж байгааг мэдээллээ.

Манай улс 18-аас дээш насны буюу хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 50-64 болон 64-өөс дээш насныхныг дархлаажуулалтад хамруулж байна. Тэгвэл ирэх  сарын эхээр ОХУ-д үйлдвэрлэгдсэн Спутник-В вакциныг оруулж ирэхээр болжээ.  

ДЭМБ-аас АстраЗенека вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгох зөвлөмж гаргасан. Дархлаа тогтох нь илүү үр дүнтэй гэсэн судалгаанд үндэслэсэн ийм зөвлөмж гаргажээ. Тухайлбал, эхний тунг хийлгэснээс 90 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэвэл дархлаа тогтох нь сайн байгаа батлагджээ.  

Өнөөдрийн байдлаар 1367 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд нэг хүнд ойролцоогоор 8-9 төгрөгийн зардал гардаг гэсэн мэдээлэл гарсан. Харин тухайн өвчтөний биеийн байдлаас хамаарч өөр зардал гардаг. Гэхдээ эмчилгээний зардал ойролцоогоор дөрөв орчим сая төгрөг болдог гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Мөн өнөөдрийн байдлаар гэрээр 306 хүнийг тусгаарлан эмчилж байна. Шуурхай баг очиж биеийн байдлыг үнэлж, хөнгөн байсан тохиолдолд өвчтний өөрийн хүсэлтийн дагуу гэрт нь тусгаарлан эмчилж байгаа гэсэн юм. Мөн эрүүл мэндийн байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа гэлээ.