Хүний цус ашигласан шинэ загварын пүүз гаргахтай холбоотойгоор “Nike”-аас мэдээлэл өглөө

Технологи-360
Реппер, дуучин Lil Nas X “Nike”-тай хамтран, чөтгөрийн гурвалжин болон хүний жинхэнэ цус ашигласан “Сатаны гутал” хэмээх шинэ загварын пүүз гаргаж байгаа гэж CNN агентлаг мэдээллээ.
Реппер Lil Nas X нь “Nike Air Max 97s” загвараас санаа аван, Нью Йоркт төвтэй MSCHF-тэй хамтран, шинэ пүүзийг гаргах гэж байгаа юм. Эх сурвалжид дурдсанаар Nike-тай холбогдон мэдээлэл авахад “энэ талаар реппер болон MSCHF-тэй ямар ч холбоо тогтоогоогүй бөгөөд бид тэр төрлийн пүүз үйлдвэрлэх талаар ямар ч хэлэлцээ хийгээгүй. Энэ мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ хэлжээ. Харин MSCHF-ийн мэдээлснээр шинэ загварын пүүз нь 666 ширхэг үйлдвэрлэгдэнэ. 1,018 ам.доллараар худалдаалагдахаар байгаа гэжээ.