Пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө Тайванийн нийслэл Тайпэй хотноо цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор 18 иргэн амь насаа алджээ. -10 градус орчим хүйтэрсэн тухай албаныхан мэдээлж байна.

Далайгаар зааглагдсан энэхүү арал нь чийглэг учраас -10 градус нь хүний биед маш хүйтэн санагдахаас гадна тус газарт ховор тохиолдох цаг уурын үзүүлэлт юм. Иргэд нас барсан тухайд долоон хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч, тав нь амь насаа алджээ. Амь насаа алдагсад дунд 80 настай буурай байсан бөгөөд эмнэлгийнхэний зүгээс хүйтэн цаг агаартай холбоотойгоор амиа алдсан гэжээ. 

Эх сурвалж: Focus Taiwan