Өнгөрсөн онд 23,064 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийнтэй харьцуулахад 26.8 хувиар буурсан үзүүлэлт гарч байгаа юм.

Нутаг дэвсгэрийн байдлаар нь ангилан авч үзвэл 63 орчим нь нийслэл УБ хотод, үлдсэн 29 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд өмчлөх эрхийн гэмт хэрэг, хүний халдашгүй байдал, эрүүл мэндийн эсрэг гэмт хамгийн их бүртгэгджээ. Мөн гэмт хэрэг үйлдсэн орон зай цаг хугацааг авч үзвэл ажил амралтын өдөр болоод шөнө өдөр нь ялгаатай адил байгааг албаны хүн тодотголоо. Оройн 22 цагаас өглөөний 6 цаг, өдрийн 14-19 цагийн хооронд нийт гэмт хэргийн 60 орчим хувь нь бүртгэгдсэн байна. Мөн 2020 онд зөрчил гаргасан 2,148,231 иргэн, 85,633 хуулийн этгээдийг 66.0 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.