Вирус судлалын лабораториуд 16,975 хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүнд халдвар илэрсэн байна. Дээрх тохиолдлууд бүгд Улаанбаатар хотын голомтод бүртгэгджээ.

Ингээд улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдсөн болон дотоодын нийт 1,469 тохиолдол батлагдсан байна. Харин дотоодын халдварын 969 тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотод 643. Бусад аймаг сумдад халдвар бүртгэгдээгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт 909 хүн эдгэрээд байна. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 549 хүн бий. Эдгээрээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 12 хүн хүнд, 87 хүн хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс танилцууллаа. Өөрийн хүсэлтээр нутаг буцсан гаднын 9 иргэн байна. нас барсан 1, бусад шалтгаанаар нас барсан нэг хүн бүртгэгдсэн. Гаднаас зөөвөрлөгдсөн 409 хүн байгаа юм. 

Улаанбаатар хотын голомтод бүртгэгдсэн 13 тохиолдол тусгаарлалтад байсан иргэдээс илэрсэн байна. Тухайлбал "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн дөрөвдүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ. 

БГД-ийн 5,6 хороонд 20,000 гаруй мянган хүнд шинжилгээнд хамруулахад голомтоос найман тохиолдол илэрсэн бол өргөжүүлж хийсэн шинжилгээнд дөрөвдүгээр хорооноос зургаан хүнээс халдвар илэрсэн. Бусад хүмүүсийн дунд халдвар илрэх нь харьцангуй бага байгааг албаныхан мэдээлж байна.  Үргэлжлүүлэн БЗД-ийн 9, 17-р хороонд шинжилгээ хийхээр төлөвлөжээ. Гадуур халдварын нэг, хоёрдугаар хавьтал явж байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.