ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: “Цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн гэж хариуцлага тооцож байгаагүй. Хариуцлага тооцох боломжгүй."

Учир нь Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргагч нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд хариуцлага хүлээлгэдэг. Харин эцэг эх нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол эцэг эхэд нь хариуцлага хүлээнэ" гэлээ.  Зөрчлийн тухай хуулийн 5.5 зүйлд "нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалттай юм.