Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа. 

Тодруулбал, НӨАТ-ын техникийн инженер 36 удаа мөнгө хожсон, их хэмжээний мөнгө хожсон, бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гээд нийт 3 төрлийн шалтгалт хийж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Энэ ажлын хүрээнд НӨАТ-тай холбоотой ажилладаг 170 орчим албан хаагч, хуучин ажиллаж байсан 70 орчим хүнийг хамруулан шалгаж байгаа юм.  Анх 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн "36 удаа азтан болсон талаарх" мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн. Тэр хүн 2018, 2019 онд эрүүгийн цагдаагийн газар байцаагдахдаа "Бусдаас хуулж тавьсан" гэх тайлбарыг хэлж байсан. Тиймээс НӨАТ-ын IT инженер 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шалгаж байгааг ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ мэдэгдлээ.