Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын  тоо 1,512 боллоо. Сүүлийн 24 цагт шинээр нэмэгдсэн 21 тохиолдол нь БЗД-ийн 17 хорооны иргэд, энэ дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчид, Ачтан эмнэлэг, ЧД-ийн эрүүл мэндийн төв зэргээс бүртгэгдсэн байна. Ингэснээр зөвхөн УБ хотод бүртгэгдсэн халдварын тоо 685 болоод байгаа юм.

БЗД-ийн 17-р хороонд хийж байгаа  өргөжүүлсэн шинжилгээнд одоогоор 6000 гаруй оршин суугчийг хамруулсан байна. Ингэхэд сүүлийн 2 өдрийн хугацаанд нийт 12 хүний сорьцод коронавирус илэрчээ.

А. АМБАСЭЛМАА:  СҮҮЛИЙН ҮЕД БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД ХҮНДЭРСЭН ҮЕДЭЭ ИЛЭРЧ БАЙНА 

Сүүлийн 24 цагт 21 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 9 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн үед коронавируст халдварын батлагдсан тохиолдлууд нь биеийн байдал нь хүндэрсэн үедээ илэрч байгааг албаныхан хэлж байна. Энэ нь томуу томуу төст өвчин, амьсгалын замын өвчлөлтэй хавсарч байгаатай холбоотой болохыг тодотголоо.  

Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 592 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд хоёр , хүнд 9, хүндэвтэр 54, хөнгөн 527 хүн эмчлэгдэж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД