2021.01.15-ны шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрний "Жаст ойл" ШТС-ын зүүн замд Toyota Camry маркийн автомашин замын хажуугийн гэрлийн шон мөргөж, жолооч 33 настай, эмэгтэй гэмтсэн байна. 

Энэ оны эхний 1 сарын  байдлаар гэрлийн шон мөргөх хэлбэрээр бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтсэн байна. Иймд жолооч та бүхэн замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.