Эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэнээр тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр таны регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой болсон гэдгийг албаны хүн хэлж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран  эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр таны  ойр дотны хүмүүст тань болон өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хэрэгцээ тохиолдсон  үед тэдний санхүүгийн эрсдэлийг хуваалцаж эрүүл саруул болж, амьдралын чанараа сайжруулахад тусална.  Энэ онд ЭМД-ын шимтгэлийн хэмжээ өмнөх оныхтой адил 50,400 төгрөг хэвээр байна.