Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг 2020.12.11-ний өдөр баталсан.

Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан дараах нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавирусийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.

Маргааш дараах таван чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нээгдэх юм. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж үйл ажиллагаагаа нээхийг уриалж байна.

Үүнд:

  •  Цахилгаан бараа,
  • Тавилга
  •  Гар утасны төвлөрсөн худалдаа,
  •  Түргэн үйлчилгээний цэг,
  •  Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.