Өнөөдрөөс нийслэлд дөрвөн чиглэлийн үйл ажиллагааг нэмж нээлээ. Гар утас, цахилгаан барааны засвар худалдаа, тавилга, цанын бааз, түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийн үйл ажиллагаа нээгдэж байна. Хэдийгээр цар тахлын дэгдэлт байгаа хэдий ч эдийн засгаа сэргээхийн тулд ийм шийдвэр гаргаж байгааг тайлбарлалаа. Мөн өвчний дэгдэлтийг тухайн бүс нутагт нь хорио тогтоох байдлаар хумих боломжтой гэж үзсэн байна.

Ковид-19 цар тахлаас сэргийлэн 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлаад байсан. Харин өнөөдрөөс буюу 1-р сарын 18-ны өдрөөс дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээж байна.

Үүнд цанын баазуудын үйл ажиллагааг нээж байгаа бол цахилгаан бараа, тавилгын худалдаа,  гар утасны төвлөрсөн худалдаа болон түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйл ажиллагааг нээлээ. Үйл ажиллагаа нь үе шаттайгаар нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд ДЭМБ, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан нийтлэг түр зааврыг мөрдөж, коронавируст халдвараас сэргийлэн ажиллаж юм. Дээрх газруудаар үйлчлүүлэх иргэд QR код уншуулах бол 500 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллах юм.