Манай улсын шатахууны үнэ гадаадын зах зээлээс шууд хамааралтай. Ялангуяа Оросын Холбооны Улс шатахуунаа хэдээр өгөхөөс шалтгаалж манай улсад үнэ тогтоно гэсэн үг. Тэгвэл 2021 он гарснаар хойд хөрш шатахууны үнээ нэмсэн байна. Тэгвэл Ашигт малтмал газрын тосны газар үнийн энэ савалгааг зохицуулах боломжтой гэж үзжээ. Ялангуяа иргэдийн гол хэрэглээ болох АИ-92 бензины үнэ нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй гэдгийг мэдэгдлээ.

 

2020 оны 5-р сараас хойш газрын тосны үнэ гурав дахин өсч 56 ам.долларт хүрээд байна. Мөн ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны 2021 оны 1-р сарын хил үнэ тонн тутамдаа 59 ам.доллараар нэмэгдэж иржээ.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨССӨН НЬ ДОТООДОД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Энэ нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлжээ. Гэсэн ч хоёрдугаар улирал хүртэл зарим нэр төрлийн шатахууны үнийг өсгөхгүй байх чиглэл барина.  Харин шатахуун импортлогч компаниуд энэ хугацаанд АИ-92 автобензиний үнээ нэмсэн тохиолдолд хариуцлага тооцно гэлээ. 

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн нь дотоодод литр тутмын үнэ 150-200 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл болж байгаа ч  цар тахлын үед иргэдээ дэмжих үүднээс АИ-92 төрлийн автобензиний үнийг өсгөхгүй байх арга хэмжээг авч байгааг онцолсон. Харин олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ  цаашид ч өснө гэсэн таамгыг олон улсын байгууллагууд гаргажээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД