Tokyo Motor Show хойшлогджээ

Технологи-360

Японы нийслэл Токио хотноо жил бүр уламжлал болон зохиогддог Токиогийн авто яармаг цар тахлын улмаас хойшлогджээ. Токио Автошоу арга хэмжээг зохион байгуулагчдынх нь мэдээлснээр авто яармагийг 2021 оны 10-р сард явуулахаар хугацааг нь хойшлуулсан байна.

Токио автошоу арга хэмжээг зохион байгуулах хугацааг хойшлуулах талаар Японы Тойота компанийн тэргүүн, Японы Үндэсний автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Акио Тойода мэдэгджээ. Ингэснээр Токио Автошоу арга хэмжээ 1954 оноос хойш анх удаа ийнхүү хойшлогдохоор болсон байна.

Японы нийслэлд болдог арга хэмжээ дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн нэр хүндтэй, томоохон арга хэмжээнд тооцогддог байна. 2019 онд Токио Автошоу арга хэмжээг 1 сая 300 мянган хүн үзэж сонирхож байжээ.