Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн Яньтай хотод аварга том байгалийн хий олборлох тавцан бүтээн угсарчээ. Энэхүү тавцан нь Хятадад хамгийн томд тооцогдох хий олборлох тавцан болсон байна.

Яньтай хотод байгуулж, угсарсан тавцан нь 50 мянган тонн жинтэй, 40 давхар байшинтай эн тэнцэхүйц юм. Далайн уснаа байрлан, байгалийн  хий олборлох тавцан нь хоёр том хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй, мөн 33 мянган тонны чадалтай тавцантай.

Үндсэн хэсэг нь 4 тулгууртай, мөн 110 мянган тонны эзлэхүүнтэй гэнэ. Энэ нь цөмийн 3 шумбагч хөлөгтэй тэнцэхүйц хэмжээний хүчин чадалтай гэсэн үг юм. Deep Sea Number One нэртэй тавцанг Хятадын өмнөд хэсгийн Линшуй дахь байгалийн хийн орд газарт ирэх 2-р сард байрлуулж, улмаар 6-р сараас хийн олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.