Хятадын Сычуань мужид ойн түймэр асч байна

Үйл явдал

Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид ойн түймэр асч байна. Түймэр Сычуань мужийн Ляншань мужийн нутагт асч, хоромхон хугацаанд хүрээгээ тэлсээр байна.

Ойн түймэр өнгөрсөн мягмар гарагт Мяньнин тойргийн уулын бүс болох Маан тосгоны дэргэд асч эхэлжээ. Түймэр гарсан газар нь өтгөн бут сөөг бүхий, өндөрлөг уулын бүс учраас гал сөнөөгчдөд түймрийг цаг алдалгүй унтраахад хүндрэлтэй байжээ. Улмаар түймэр богино хугацаанд хүрээгээ тэлэн ассан байна. Түймрийн бүсэд цаг агаар хуурай, хүчтэй салхитай байсан нь түймэр хүрээгээ тэлэхэд нөлөөлжээ. Түймрийг унтраахаар гал сөнөөгчид, сайн дурынхан, цэрэг цагдаагийн ажилтнууд нийлсэн мянгаад хүн амрах завгүй ажиллаж байна.