Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдварын тоо өнөөдрийн байдлаар 95 сая даваад байна. Зөвхөн сүүлийн нэг хоногт л гэхэд дэлхийн даяар цар тахлын 688 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ.

ДЭМБ, Жон Хопкинсын нэрэмжит их сургуулиас гаргадаг статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхий даяар цар тахлын 95 сая 3,533 тохиолдол бүртгэгдээд байна.

Жагсаалтыг урьдын адил АНУ тэргүүлж, энэ улсад нийт халдварын тохиолдол 23,9 сая болжээ. Араас нь Энэтхэг, Бразил, Орос улсууд цар тахлын дэгдэлтээрээ тэргүүлсээр байна. Коронавируст халдвар цар тахал болон дэгдсэнээс хойшхи хугацаанд дэлхий даяар 2 сая гаруй хүн нас барсан бол эдгэсэн хүний тоо 52,2 сая болжээ.