Сирид Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тогтоолоо

Улс төр

Сирид ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны товыг тогтжээ. Сирийн Үндэсний зөвлөл буюу парламент улс орондоо ирэх 5-р сарын 26-нд ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар шийдвэрлэжээ.

Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг 4-р сарын 19-нөөс эхлэн албан ёсоор бүртгэж, энэ үйл явц 10 хоног үргэлжлэх юм. Сирийн Үндэсний зөвлөлийн хуралдааныг энэ улсын Аль Ихбария телевизийн суваг шууд дамжуулан үзүүлжээ.

Сирид ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн тов зарлахтай зэрэгцэн гадаад улс оронд амьдарч байгаа иргэддээ мөн сонгуульд оролцон санал өгөх эрхийг нээлттэй үлдээжээ. Албаны мэдээллээр гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа Сирийн иргэд ирэх 5-р сарын 20-нд саналаа цахимаар өгөх боломжтой юм байна.

Сирийн одоогийн төрийн тэргүүн Башар Асад 2014 оны 7-р сарын 16-нд улс орноо тэргүүлжээ. Сирийн үндсэн хуулинд зааснаар ерөнхийлөгч 7 жилийн хугацаагаар хоёр удаа төрийн эрхэнд сонгогдох эрхтэй юм байна.