УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг тогтоон зарлалаа.

СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас товлон зарлахаар санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байна. Уг асуудлыг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи дэмжин товыг тогтоолоо. Мөн  Ерөнхийлөгчийн сонгуулиар санал хураах техник хэрэгсэлд  “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжлээ.