АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жозеф Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр дуучин Леди Гага улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.
Ингэхдээ үргэлж өвөрмөц, сонин содон төрхтэй байдаг дуучин бүсгүй улаан тод өнгийн дэрвэгэр юбка өмсч, энгэр дээрээ “энхтайвныг” билгэдсэн тагтаа шувууны тэмдэг бүхий цамцтай байжээ.